Деррик Фаворс гараанд гарах уу?
2012-10-09,17:00

Фаворс магадгүй “Юта Жазз” багийн ирээдүйн төвийн тоглогч ч байж болно. Гэхдээ гараанд гарч тоглохын тулд тэр бүх талаар жигд байх ёстой. Одоогоор Пол Миллсап гарааны довтлогчоор багийн бүрэлдэхүүнд багтаж байна. Гэхдээ талбай дээрх үзүүлэлтээс хамаараад улирал дуусахаас өмнө “Юта Жазз” Миллсапыг сольж ч магадгүй гэгдэж байна.
Орон гаран тоглолттой Миллсапыг авах баг олдвол гарааны эрх Фаворсынх болох нь гарцаагүй.
Эх сурвалж :News.mn