Хүүхдийн мөнгийг 17-ны дотор шилжүүлнэ
2012-10-13,19:16
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Мөн иргэний цахим үнэмлэхийн талаар журам гаргасан байна. Иргэний цахим үнэмлэхээ иргэд энэ 2012 ондоо багтааж авбал үнэгүй төлбөргүй олгох юм. Харин 2013 он гаргаж авах бол 15 000 төгрөгөөр авах ажээ. Бас цахим үнэмлэхээ авсан иргэн хаяж үрэгдүүлбэл 15 000 төлж шинээр авахаар болсон байна.
Түүнчлэн 0-18 насны хүүхдүүдэд олгох хүүхдийн мөнгийг аравдугаар сарын 17-ны дотор банкуудад шилжүүлэхээр болов. Мөн ШӨХТГ-ын дарга О.Магнайд улсын ерөнхий байцаагчийн эрх олгох шийдвэр гаргажээ. Үүнээс гадна ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй "Ой МГЛ" улсын төсөвт үйлдвэрийн газар, мөн "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөх шийдвэр гаргасан юм.
Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Эх сурвалж: News.mn