Иргэний үнэмлэх дахин авахад 15 мянгыг төлнө
2012-10-14,14:28
Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын
УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиас өмнө иргэдийг цахим үнэмлэхтэй болгохоор Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хууль, Үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол гарснаар үйлчилгээний хөлснөөс иргэдийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл нэг удаа чөлөөлсөн юм. Үнэмлэх олгогдож эхэлж буй энэ үед иргэд хаяж үрэгдүүлсэн тохиолдол гарч байна. Ийм хүмүүст орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг нь дахин олгох шаардлагатай болсон бөгөөд дахин олгох болон дээрх хугацаанаас хойш үнэмлэх олгохдоо иргэдээс үйлчилгээний хөлс авах юм.
Цахим үнэмлэхний бэлдцийг Францын “Жемалто” компанийн Финлянд улс дахь салбарт үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд нэг ширхэг бэлдцийн үнэ 9800 төгрөг, бичиг хэрэг, цалин, тоног төхөөрөмж, түгээлтийн болон бусад зардал 5200 төгрөгийг нэмж нийтдээ 15 мянган төгрөг болно гэсэн тооцоог хийжээ.
Эх сурвалж : News.mn