НҮБ Исламистуудын эсрэг цэргийн ажиллагааг дэмжив
2012-10-14,14:50
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мали улсын хойд хэсэгт исламын босогчдын эсрэг
Аравдугаар сарын 12-ны баасан гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мали улсын хойд хэсгийн өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлсэн исламын босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг дэмжлээ. Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэг болон Африкийн холбоо Малигийн Засгийн газарт алдагдсан нутаг дэвсгэрийг эргүүлэн буцаан авах төлөвлөгөөг 45 хоногийн дотор боловсруулах үүргийг НҮБ-ын тогтоолд заасан байна.
Францын төслийг нь боловсруулсан тогтоолд Малигийн хойд хэсэгт бэхэжсэн исламистууд ба террорист бүлэглэлийн зүгээс аюул гарах болсон учир Европын холбоонд хандан Бамако дахь Засгийн газарт Малийн армийн сургалтад тусламж үзүүлэхийг уриалсан байна. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг өөрийн хүчээр хамгаалж чадахгүй учраас Мали улсын Засгийн газар НҮБ-ын мандатын дор цэргийн тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгд хандан албан ёсоор хүссэн байлаа.
AFP сануулснаар, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр үймээн гаргасан цэргийнхэн ерөнхийлөгч Амаду Тумани Туре-г засгаас зайлуулсан юм. Тэр нь туарег омгийн босогчид ба тэдний холбоотон болсон исламийн бүлэглэлийнхэнд тус улсын хойд хэсгийг хэдхэн хоногийни дотор хяналтдаа авах боломжийг өгчээ. Удалгүй исламистууд нь туарегуудыг том хотуудаас шахан гаргаж, тэнд шариатын хуулийг тогтоосон байв. Ирж буй мэдээллээс тэнд хүчирхийлэл болон аллага газар авчээ. Хүүхэд болон эмэгтэйчүүдийг 1000 ам.доллараар худалдах болсон гэнэ.