”Аль-Каида”-гийн тэргүүн эсэргүүцэлд уриалав
2012-10-14,14:59
Айман аль-Завахири. Фото AFP
Алан хядагчдын “Аль-Каида” бүлэглэлийн лидер Айман аль-Завахири
Бенгазид 2012 оны есдүгээр сарын 11-нд болсон аллагын үеэр Америкийн гурван дипломат Элчин сайдынхаа хамт амь үрэгдсэн юм. Ерөнхийлөгч Барак Обама YouTube-д тавигдсан уг киног буруутгасан ч Үндсэн хуулийн үгээ хэлэх эрхийн дагуу түүнийг хориглох боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Үүний хариуд “Гуантанамо, Ирак, Афганистанд лалын хоригдлуудыг тамлан байцааж байхдаа АНУ тэр зарчмаа барьж байсан хэрэг үү” хэмээн Айман аль-Завахири мэдэгджээ.
Есдүгээр сарын сүүлчээр АНУ-д исламын эсрэг киноны продюсер Марк Бэссли Юсуф баривчлагдсан ба тэрбээр өмнө нь залилангийн хэргээр хоригдож байжээ.