Эрдоган НҮБ-ын шинэчлэлийг шаардав
2012-10-14,15:02
Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган “Сирийн сөргөлдөөнийг зогсоох чадвар
Стамбул хотноо болсон бага хурал дээр Эрдоган бямба гаригт үг хэлэхдээ, “Аюулгүйн зөвлөлийн байнгын хоёр гишүүний Сирийн эсрэг авах арга хэмжээний тогтоолд тавьдаг хоригийн улмаас дарлагдагсдын нүдэнд НҮБ нэр хүндээ алдаж байна” хэмээсэн байна. Сирийн хэрэг явдалтай холбоотойгоор НҮБ “чимээгүй” байгааг “Балканы хойгийн аллагыг тэд зүгээр л ажиглаж байсан” хэмээн 20 жилийн өмнөх үйл явдалтай зүйрлэжээ.
Туркийн ерөнхий сайд Аюулгүйн зөвлөлийг шинэчлэн, “Шударга бөгөөд хүчин чадвартай болгож,НҮБ-ын гишүүн орнуудын ашиг сонирхолд нийцүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон байна. Эрдоган мөн дэлхийд Турк, Бразили, Энэтхэг эсвэл Индонези мэтийн орнуудын үүрэг нөлөө ихсэж буйг үгүйсгэж болохгүйг анхааруулаад, “Баруун одоо дэлхийн цөм биш болсон” хэмээжээ.
Эх сурвалж : News.mn