Сургуулийн автобусанд 6.3 сая төгрөг зориулна
2012-10-14,15:09
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр газар хөдлөлтийн норм хангахгүй, ашиглах боломжгүй болж буулгах шаардлага үүссэн 27 сургуулийн барилга байгаа гэнэ. Нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагыг харгалзан зөвшөөрөлгүй баригдсан зарим барилгыг төрийн өмчид шилжүүлж, боловсролын байгууллагад ашиглах боломжийн талаар судалгаа хийхийг Нийслэлийн Засаг дарга холбогдох хүмүүст дээрх Удирдах зөвлөлийн хурлаас үүрэг болгосон байна.
Түүнчлэн боловсролын байгууллагад хамгийн их ажиллагаа шаарддаг бага ангийн багшид хамгийн бага хэмжээтэй цалин өгдөг тогтолцоог өөрчилж, тэдний цалинг нэмэгдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал тавих болсон аж. Холоос сургуульдаа ирдэг сурагчдын сурах нөхцөл бололцоог хангах, хүүхэд багачуудыг замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 26-р сургуулиудад сургуулийн автобус авахад шаардагдах 105 сая, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, 10-р сургуулиудад автобус түрээслэхэд шаардагдах 6.3 сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон байна.
Эх сурвалж : News.mn