Австралийн ерөнхий сайд дэлхийн мөхлийг зарлав
2012-12-08,10:36
Жулия Гиллард. Фото: YouTube
Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард ард иргэддээ хандан удалгүй дэлхийд төгсгөл ирж буйг зарласан бичлэг хийлгэжээ.
"Миний дотно нутаг нэгтнүүд ээ! Дэлхийн төгсгөл үнэн хэрэгтээ ирж байна. Майя нарын хуанли зөв байсан нь лавтай болж байна” гэж Гиллард үндэсний далбааныхаа өмнө ярьж байв. Түүний хэлснээр шинжлэх ухааны ямар нэгэн баталгаа үгүй авч тэрээр удалгүй галав юүлнэ гэдэгт итгэж байгаа гэнэ.
"Сүүлчийн цохилт ямар байх нь чухал биш. Тархиар хооллогч зомби ч байна уу, тамын мангасуудын аян нүүдэл ч байна уу эсвэл Солонгос поп-хөгжмийн төсгөлийн ялгуусан ялалт ч бай хамаагүй, би та нартайгаа үргэлж цуг байна гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Төгсгөл иртэл” гэж Гиллард амлав. "Та бүхэнд аз түшихийг ерөөе” гэсэн өгүүлбэрээр ерөнхий сайд мэдэгдлээ төгсгөжээ.
Орон нутгийн нэгэн радиод бичигдсэн тэр бичлэгийг австраличууд янз бүрээр хүлээн авлаа. Нэг хэсэг нь "татвар төлөгчдийн мөнгийг” зориулалтаар бус зарцууллаа гэсэн бол нөгөө хэсэг нь ерөнхий сайд зөв ярилаа гэжээ.
Нэг тоймч ярихдаа: "Жулия, сайн байна! Чи миний нүдэн дээр өслөө! Харин би зомби ирнэ гэдэгт найдаж байна...” гэсэн байна. Гиллард 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний дэлхийн сүйрлийн талаар ярьж байгаа анхны улстөрч биш. Түүнээс өмнө Оросын Төрийн думын депутат Ярослав Нилов "Бүх зүйл сайхнаар өнгөрнө!" гэж тайвшуулж байжээ. Яг тийм дүгнэлтийг Оросын Ус цаг уурын албанаас гаргасан нь харин эсрэгээр үйлчилсэн юм. Учир нь олон хүн цагуурчдад итгэхээ болиод удаж байна.

Эх сурвалж : News.mn
Манайхаан юу болохыг мэдэхгүй ч сүүлийн мөчөө гэр бүлтэйгээ өнгөрөөгөөрэй.